“Монгол цэргийн дуулал оршвой”

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

“Монгол цэргийн дуулал оршвой”

Соёлын төв өргөөнөө өнөөдөр 16.00 цагт Монгол цэргийн өдөрт зориулж Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын хамт олон  “Монгол цэргийн дуулал оршвой”  тоглолтыг хийх гэж байна. Хүннү төрөөс өнөөг хүртэл Монгол төрийн бүхий л үе шатыг харуулсан эл тоглолтод ЦДБЭЧ-ийн 250 гаруй уран бүтээлч оролцож байгаа бөгөөд тун удахгүй тайзнаа тавих  “Хүннү” дуурийн хэсгээс болон “Чингис хаан” рок дуурийн хэсэг, ЗХЖШ-ийн дэргэдэх Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн үзүүлбэр, дуу, бүжиг багтаж байгаа юм байна. “Монгол цэргийн дуулал оршвой”  тоглолтыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх, Урлагийн гавьяат зүтгэлтэн дэд хурандаа Р.Ганбат, дэслэгч Д.Энхбаяр нар найруулан удирдах ажээ. Тус тоглолт маргааш 16.00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа дахин тоглогдоно.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж