Зураач О.Энхтайван япончуудад хандив өргөнө

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Зураач О.Энхтайван япончуудад хандив өргөнө

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 26, 27-нд Ж.Бизегийн “Кармен” дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тоглоно. Тус тоглолтын үеэр Соёл урлагийн их сургуулийн багш, зураач О.Энхтайван уран зургийн үзэсгэлэнгээ театрт гаргах гэж байна. Түүний үзэсгэлэнд дан балет, дуурийн сэдэвтэй абстракт чиглэлийн найман уран зураг инсталляцийг дэлгэх юм. Зураач О.Энхтайван үзэсгэлэнгээс олсон орлогын 50 хувийг газар хөдлөлт, цунамид нэрвэгдээд байгаа Японы ард түмэнд хандивлах бөгөөд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон “Хунт нуур” балетаас олсон бүх орлогоо мөн хандивлах юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж