Хүүхдийн асрамжийн газарт мод тарина

Хуучирсан мэдээ: 2012.03.18-нд нийтлэгдсэн

Хүүхдийн асрамжийн газарт мод тарина

“Монголын эко зохистой хөгжлийн холбоо” ТББ хүүхдийн асрамжийн байгууллагуудад мод тарих ажил өрнүүлэх гэж байна. Тэд ирэх дөрөв, тавдугаар сараас эхлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн асрамжийн 38 газарт мод тарих гэнэ. Хүүхдийн асрамжийн газар, мөн хүүхдийн эмнэлэг, цэцэрлэгийг сонгож мод тарих болсон нь хүүхэд багачууд мод тарих, арчлан хамгаалах, ургуулах хамгийн их бололцоотой, хүсэл эрмэлзэлтэй байдагтай холбоотой ажээ. Түүнчлэн цаашид хүүхдүүдэд мод тарих, цэцэрлэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөгөө өгч, сургалт явуулах юм байна.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж