Manganese Bronze 27 саяын гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Manganese Bronze 27 саяын гэрээ байгууллаа

Лондоны алдарт хар такси үйлдвэрлэгч фирм Manganese Bronze 2011 онд 27 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Manganese Bronze  Хятадын хамтрагч Geely Automobile-той хамтран Азербайджанд нэг мянган такси экспортлохоор болсон байна.  Такси үйлдвэрлэгч Manganese Bronze урьд нь Франц, Кувейт, Саудын Арабид бүтээгдэхүүнээ экспортолдог байсан ажээ. 

Manganese  өнгөрсөн жил  ашиг нь 73.1-69.6 сая фунт стирлинг болж буурсныг алдагдалтайд тооцож, "Хүндхэн жил” гэж үзэж байсан юм.

Харин дээрх гэрээ ирэх онд Manganese –т их ашиг авчирна гэж менежерүүд нь үзэж байгаа аж.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж