Нийслэл хот тайван байна

Хуучирсан мэдээ: 2012.03.18-нд нийтлэгдсэн

Нийслэл хот тайван байна

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Нийслэлийн онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105 дугаарт гал түймрийн хоёр, гал түймрийн зөрчлийн гурван дуудлага ирсэн байна. Илэрсэн зөрчлийг цаг тухай бүрт нь арилгасан бөгөөд нийслэл хот өнгөрсөн шөнө тайван хонолоо хэмээн Нийслэлийн онцгой байдлын албанаас мэдээллээ.

Харин Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт өчигдөр нийт 3593 дуудлага бүртгэгджээ. Үүнээс очиж үйлчилсэн буюу бодит дуудлага нь 647 байсан байна. Нийт дуудлагаас 521 нь өвчлөлийн дуудлага байжээ. Түүнчлэн төрөх дуудлага 58, осол гэмтлийн шинжтэй 68 дуудлага тус тус ирсэн байна.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж