Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Металлын үнэ өснө

Долоо хоногийн эхээр Японы нөхцөл байдал дэлхийн эдийн засгийг удаашруулна гэсэн айдас түүхий эд арилжаалагчдыг зовоож байсан ч огцом уналт түр зуурынх бололтой. Нэг баррель газрын тосны үнэ 100 ам.долларт хүрч байгаад өнгөрсөн пүрэв гаригаас гурван хувиар нэмэгдэж  нэг баррель нь 101 ам.доллар болжээ. Хойд Африк, Ливид өрнөсөн улс төрийн хямрал өнгөрсөн сард нэг баррель газрын тосны үнийг 100 ам.доллараас өсгөсөн нь одоо ч буурахгүй хэвээр байна.  Японы гамшгаас үүдэн зэх зээлийн эрэлт, нийлүүлэлтийн явцыг  саатуулах аюул тулгараад байгаа юм.  Одоогийн нөхцөл байдал цаашид хэрхэн эргэхийг таамаглахад эрт байгаа  боловч сайжрах төлөв гарч иржээ.  Түүхий нефть, байгалийн хийн үнэ  м/ куб нь 4.15 ам.долларт хүрч таван хувиар өссөн нь Япон цөмийн эрчим хүчний алдагдлаа байгалийн хийгээр орлуулах хэрэгцээ урган гарч ирсэнтэй холбоотой.  Хамгийн сонирхолтой нь алтны үнэ нэмэгдэхгүй байгаа ажээ. Зах зээл ороо бусгаа тогтворгүй үед алтны үнэд хамгийн их өөрчлөлт ордог боловч энэ жил алтны үнэ ердөө хоёр хувиар буурчээ. Бусад түүхий эд металлын үнэ ханш алтны өсөлтийг гүйцэж түрүүлсэн боловч алтны үнэ долоо хоногийн турш нэг хувиас хэтрээгүй.

Хөрөнгө оруулагчид одооноос л үнэт металл руу дахин анхаарлаа хандуулж эхэлж байгаа бөгөөд өчигдрөөс хойш нэг унци алтны үнэ 1,404.20 ам.долларт хүрч 0.6 хувь болсон байна.  Бусад металлуудын ханш ч мөн өсч зэс гурван хувиар, цагаан алт 0.3 хувиар нэмэгджээ. Ажиглагчид Японд гамшгийн дараах сэргээн босголтын ажил эхлэхэд металлын үнэ нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж