Абидалын хагалгаа амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Абидалын хагалгаа амжилттай болжээ

Испанийн “Барселона” клубын хамгаалагч Эрик Абидалын элэгний хавдрын мэс
засал амжилттай болсон талаар Каталоны баг мэдэгдлээ. Францын шигшээ
багийн 31 настай хамгаалагч өчигдөр Каталоны БарнаКлиник Груп эмнэлэгт
мэс засал хийлгэжээ. Түүний хагалгааг доктор Хосеп Фустер Обрегон гардаж
хийсэн байна. “Барселона” багийн мэдэгдсэнээр мэс засал гурван цаг
үргэлжилж, ямар нэг хүндрэл гаралгүй амжилттай болж өнгөрсөн гэнэ.
Түүний биеийн байдлаас хамаарч долоо хоногийн дотор эмнэлгээс гарах
бололтой. Гэхдээ хэдийгээр хөлбөмбөгийн ногоон талбайдаа эргэн ирэх нь
тодорхойгүй байна.

Абидал 2007 онд нутгийнхаа “Лион” багаас
“Барселона” багт ирсэн бөгөөд энэ улиралд тогтмол амжилттай тоглож
байсан юм.  Пеп Гуардиолагаар удирдуулсан “Барса” өдгөө Испанийн Ла
лигийг тэргүүлж байгаа бөгөөд Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын
лигийн шөвгийн наймын шатанд мөн шалгараад байгаа билээ. Францын шигшээ
багийн бүрэлдэхүүнд 52 тоглолт хийсэн Абидал 2004 онд олон улсын тавцанд
дебут тоглолтоо хийсэн бөгөөд хоёр ч дэлхийн аваргад эх орноо төлөөлөн
оролцож байлаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж