Хакухо, Асашёорюү нар Японд туслав

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Хакухо, Асашёорюү нар Японд туслав

Японы сумогийн холбооны Захирлуудын зөвлөл тус улсын “Улаан загалмай”
нийгэмлэгээр дамжуулан гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд туслах үүднээс 50
сая иен буюу 65 мянга орчим ам.доллар хандивлажээ. Өмнө нь 1995 онд
Японы Кобэд болсон сүйрлийн үеэр Японы сумогийн холбоо мөн мөнгөн
тусламж үзүүлж байсан бөгөөд энэ удаагийн тусламж тухайн үеийнхээс даруй
тав дахин их гэнэ. Японы сумогийн холбооноос гадна Япон улсыг хоёр дахь
эх орноо гэж үздэг ёкозуна Хакухо М.Даваажаргал болон өнгөрсөн жил
зодог тайлсан мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү
Д.Дагвадорж нар хувийнхаа сангаар дамжуулан Япон улсад туслахаа
мэдэгдсэн байна. Японд болсон хүчтэй газар хөдлөлт түүнийг дагасан
цунамийн гамшиг ёкозуна Хакухог ч тойрсонгүй. Түүний туслах Овадагийн
эмээ нь Иватэд амьдардаг байсан ба цунамийн гамшигт өртөж, амь үрэгдсэн
байна.
Сумотой холбоотой өөр нэгэн мэдээлэл хүргэхэд, Тацүнами болон
Сикихидэ дэвжээнээс хоол хүнс хомс, мөн цацраг идэвхт бодисын хордлогод
өртөж магадгүй гэх шалтгаанаар Ибаракид байдаг салбар дэвжээнүүдээ
нүүлгэх хүсэлтээ Японы сумогийн холбоонд тавьсан боловч холбооны
удирдлага хүлээж аваагүй байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж