
Универсиадын ширээний теннисний тэмцээн маргааш өндөрлөх бөгөөд тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаас сонгож, ирэх наймдугаар сарын 12-23-ны хооронд БНХАУ-ын Шинжинь хотноо болох Дэлхийн оюутны зуны спортын XXVI их наадамд оролцуулах юм.
Универсиад наадмын дараагийн тэмцээн болох аэробикийн тэмцээн энэ сарын 25, 26-нд ШУТИС-ийн спорт зааланд, харин гандболын тэмцээн 25-27-нд “Мон-Алтиус” Биеийн тамирын сургуулийн зааланд болно.
С.Цэлмэг