Рассел Брэнд “Iphone”-д уураа гаргав

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Рассел Брэнд “Iphone”-д уураа гаргав

Их Британийн инээдмийн жүжигчин Рассел Брэнд гудамжаар явж байхдаа  зургийг нь дарсан хүний “Iphone” утсыг айлын цонх руу шидсэн гэнэ. Уурандаа багтарсан жүжигчин папарацчин залуугийн гар утсыг чулуудахдаа “Би Стив Жобсыг хүндэлдэг байсан” хэмээн хашгирчээ. Өнгөрсөн даваа гаригт болсон дээрх хэргийн дараа Нью Орлеаны цагдаа нар жүжигчин эрийг баривчлах зөвшөөрөл авч гэрт нь очсон байна. Дээрх явдлын дараа Рассел Брэнд Twitter-тээ “Стив Жобсыг нас барснаас хойш түүний бүтээлийг зүй бусаар ашиглаж буй хүмүүсийг хараад тэвчихээ больсон. Яагаад гэвэл би түүнийг хүндэлдэг” гэж бичжээ. Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ тэрбээр “Машинтай хэдэн хүн түүний зургийг “Iphone” утсаар авч байхыг хараад утсыг нь шууд булааж аваад ойролцоох хуулийн пүүсийн цонхоор чулуудсан” гэжээ. Уураа барьж дийлээгүй жүжигчин эр папараццины утсыг эргүүлэн өгч, хуулийн пүүсийн цонхыг шиллүүлсэн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж