Энэ жилийн Бельгийн гран-при 1950 онд “Формула нэг”-т багтах болсноос хойш 56 дахь удаагаа явагдах гэж байна. “Феррари”-гийн техникийн хамтрагч Shell хамгийн анх Спа-д 1952 ивээн тэтгэгчээр орсон. Түүнээс хойш нийтдээ 17 уралдаанд хамтдаа байж, олон аваргуудыг тодруулахад голлох үүргийг гүйцэтгэж байжээ.
“Формула нэг”-ийн босс Берни Экклестоун хуучны ивээн тэтгэгч эргэн ирж байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ. 60 жилийн хугацаанд хамтдаа байсан Shell эргэн ирсэн нь энэ спортын цаашдын хөгжилд том ахиц авчирна гэж үзэж байна. Энэ жилийн тэмцээн илүү сонирхолтой болно гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна. Учир нь дугуйгаа хэдийд нь солихоос шалтгаалж гран-прийн ялагч тодордог энэ спортод “Пирелли” дугуй орж ирж байгаа нь багууд тактик дээрээ илүү нарийн ажиллах шаардлагатай болж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд ашиглаж байсан дугуйтай харьцуулахад элэгдэл илүү учир тэмцээнийг улам бүр сонирхолтой болгоно гэж найдаж байна.