Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, “Мишээл групп” компани хамтран зохион байгуулж буй “Барилга-2012” хаврын уламжлалт үзэсгэлэн яармаг өнөөдөр “Мишээл ЭКСПО” төвд нээлтээ хийх гэж байна. Нээлтийн ёслол 14.00 цагт болох аж. Энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь барилга угсралт, хот төлөвлөлт, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт гарч байгаа орчин үеийн дэвшилтэт шинэ техник технологи, шинэ материал бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчлах, олон нийтэд таниулах, мэдээлэл солилцох, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой зохион байгуулагдаж байгааг оролцогч талууд онцлож байгаа юм. Тус үзэсгэлэн яармагт барилга угсралт, орон сууцны 120 гаруй компани болон барилгын материал үйлдвэрлэгч, импортлогчид оролцож байгаа бөгөөд үзэсгэлэн барилгын салбарын хөгжлийг илтгэсэн, олны сонирхлыг татах, стандарт шаардлагад нийцсэн шилдэг техник технологи, орчин үеийн шийдэлтэй барилга, орон сууцны төслүүд олноор тавигдах гэнэ.
Үзэсгэлэн гуравдугаар сарын 15-19-нд үргэлжилнэ.
Г.Дарь