Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Эмгэнэл илэрхийлэв

Япон улсад байгалийн гамшиг болж, олон хүний амь нас эрсдэж, их хэмжээний хохирол учирсанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихитод болон японы ард түмэнд эмгэнэл илэрхийлж, японы ард түмэнд туслахыг  уриалсан билээ.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн нар Монгол Улс дахь Японы элчин сайдын яаманд очиж, эмгэнэл илэрхийллээ.

Тэд эмгэнэлийн дэвтэрт “…Хүнд хэцүү цаг үед монголын ард түмэнтэй байнга хамт байсан Та нартай монголын ард түмэн өнөөдөр хамт байна. Ажилсаг, сахилга бат сайтай танай ард түмэн энэхүү байгалийн гамшгийн хохирлыг богино хугацаанд арилгаж, хүнд цаг үеийг тэсвэр хатуужилтайгаар даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэж бичжээ.

Эх сурвалж President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж