“Барилга -2012” үзэсгэлэн яармаг үүдээ нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

“Барилга -2012” үзэсгэлэн яармаг үүдээ нээнэ

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын
яам, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, “Мишээл
групп” компани хамтран “Барилга-2012” хаврын уламжлалт үзэсгэлэн
яармагийг энэ сарын 15 -19 -ны өдрүүдэд “Мишээл ЭКСПО” төвд  зохион
байгуулах гэж байна.

Энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь барилга угсралт, хот төлөвлөлт,
барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт гарч байгаа орчин үеийн
дэвшилтэт шинэ техник технологи, шинэ материал бүтээгдэхүүн, ажил
үйлчилгээг сурталчлах, олон нийтэд таниулах, мэдээлэл солилцох, аж ахуйн
нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой зохион
байгуулагдаж байгааг оролцогч талууд онцлож байгаа юм.

Тус үзэсгэлэн яармагт барилга угсралт, орон сууцны 120 гаруй компани
болон барилгын материал үйлдвэрлэгч, импортлогчид оролцож байгаа бөгөөд
үзэсгэлэн барилгын салбарын хөгжлийг илтгэсэн, олны сонирхлыг татах,
стандарт шаардлагад нийцсэн шилдэг техник технологи, орчин үеийн
шийдэлтэй барилга, орон сууцны төслүүд олноор тавигдах гэнэ. Маргааш
14.00 цагт эхлэх үзэсгэлэн яармагийг Зам тээвэр, барилга хот
байгуулалтын сайд Ц.Дашдорж нээх юм байна. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж