
Хурлыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд Б.Цэнгэл, ХБНГУ-ын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Клаус Венделбэргер нар нээх бөгөөд Герман, Энэтхэг, Индонези, БНХАУ, Пакистан болон “UNESCAP”-ын мэргэжилтнүүд өөрсдийн туршлагаа хуваалцан Монгол орны нөхцөлд тохирох зарим шийдлүүдийн талаар танилцуулах аж. Дэлхийн хүн амын гурваны хоёр нь амьдрах Ази тивийн эдийн засгийн хүчин чадал 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ гэж судлаачид үздэг. Хүн ам, эдийн засаг, санхүүгийн өсөлтөөр дэлхийд бусад бүс нутгаас илүүтэй нөлөөлж буй энэ тивийн тулгамдсан асуудал болох байгалийн нөөцийн хомсдол, эрчим хүчний хангамж, уур амьсгалын өөрчлөлт, төлөвлөгөөтэй хотжилт, байгаль орчны доройтол нь Монгол Улсыг тойрохгүй нь тодорхой.
Харин хуралд оролцогч олон улсын эрдэмтэн, мэргэжилтнүүд “Төвлөрсөн дулаан хангамжийн иж бүрэн концепци”, “Эрчим хүчний үйлчилгээний /ESCOs/ компанийн ололт амжилт, тулгамдсан асуудал”, Эрчим хүчний гүйцэтгэлийн гэрээ хэлцэл”, “Нарны эрчим хүчний төхөөрөмж ба хэрэглээ”, “Эрчим хүчний төвлөрсөн систем”, “Хөдөө орон нутгийн дулаан хангамж, шугамын алдагдал, түүний төвлөрсөн систем”, “Хөдөө орон нутгийн дулаан хангамж, шугамын алдагдал, түүнийг бууруулах арга зам”, “Урамшуулалын механизм, нүүрс төрөгчийн давхар исэлийн /CO2/ ялгарлыг бууруулах” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх аж.