НҮБ-аас Бенгазийн талаар тогтоол батлав

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

НҮБ-аас Бенгазийн талаар тогтоол батлав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орны 10 нь Ливийн Бенгазийн талаар авах НҮБ-ын тогтоолын төслийг дэмжиж, ОХУ, БНХАУ, ХБНГУ зэрэг 5 орон түдгэлзсэн санал өгсөн байна.

Кадафийн дэглэмийн эсэргүүцэгч сөрөг хүчнийхэн энэхүү мэдээг хүлээн авмагц Бенгази хотод баяр хөөр болцгоон, агаарт өнгө өнгийн салют буудан тэмдэглэсэн тухай Аль Жазира телевизийн нэвтрүүлгээр дамжуулсан байна.

Ливийн удирдагч Муамар Кадафи Бенгази хотын оршин суугчдад хандан радиогаар хэлсэн үгэндээ буу зэвсгээ хаян бууж өгвөл айх юм ерөөс гарахгүй, шөнө бид хүрэлцэн очих болно. Эсэргүүцэх аваас өршөөл энэрэл үзүүлэхгүй гэсэн ажээ.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж