Анчдын зөвлөлгөөн болжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Анчдын зөвлөлгөөн болжээ

Өмнөговь аймгийн “Анчдын нийгэмлэг”-ийн V зөвлөлгөөн амжилттай болж өндөрлөлөө. Даланзадгад суманд болсон зөвөлгөөнд 17 сумын 57 анчин хамрагдсан байна. Зөвлөлгөөний үеэр анчид аймгийн ан амьтаны нутагшил, хамгаалах асуудал, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ан амьтдыг хамгаалах талаар хийж буй ажлууд, аймгийн мал сүрэг, ан амьтны өсөлтөд чонын хөнөөлийг бууруулах арга зам зэрэг сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл солилцжээ. Мөн байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад анчид ямар хариуцлага хүлээх хэрэгтэй талаар санал солилцсон байна. Тус зөвлөлгөөнийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Анчдын нийгэмлэг хамтран зохион байгуулжээ.

                                                                                                                              Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж