Хүүхэлдэйн театр уран бүтээлүүдээ дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Хүүхэлдэйн театр уран бүтээлүүдээ дэлгэлээ

Монгол Улсын Хүүхэлдэйн театр энэ жил анх удаа драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн муза” наадамд В.Хауфын “Том хамарт одой” жүжгээр өрсөлдөхөөр нэр дэвшээд байгаа юм.

“Гэгээн муза-2011” наадамд хүүхдийн жүжгийн төрөлд “Том хамарт одой” жүжиг долоон номинацид нэр дэвшээд байгаа бөгөөд энэхүү жүжгээ сурагчдын амралтад зориулан энэ сарын 23-27-нд 14.00 цагт Хүүхэлдэйн театрын их тазнаа тоглох юм байна. Мөн гуравдугаар сарын 3-31-н хүртэлх амралтын өдрүүдэд 14.00 цагт цэцэрлэгийн насныханд зориулан бага тайзнаа ах дүү Гриммийн үлгэрийн цомирлогоос “Чоно ба долоон ишиг” жүжгийг толилуулж байгаа юм.

Түүнчлэн, Хүүхэлдэнй театрын уран бүтээлчид ирэх тавдугаар сард БНХАУ-ын Чиндуд болох UNIMA буюу  Олон улсын хүүхэлдэйн холбооны XXI их наадамд оролцох юм. Тэд тус наадамд “Ногоон дарь эх”-ийн домог бүтээлийг тайзнаа тавихаар бэлтгэл ажлаа хэдийнэ хангажээ.

Тус жүжгийг энэ сарын 28-31-нд 14.00 цагт их тайзнаа сурагчдын амралтанд зориулан дөрвөн удаа толгоно.  Хүүхэлдэйн театрын их тайзны тоглолтын тасалбарын 2500 төгрөг бол бага тайзны тоглолтын тасалбар 1500 төгрөг юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж