Союз хөлөг эсэн мэнд газарджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Союз хөлөг эсэн мэнд газарджээ

Хоёр орос, нэг америк  сансрын нисгэгчдээс бүрдсэн багийнхан Казахстаны уудам талд лхагва гаригт амжилттай газардсан тухай Сансрын нислэгийн оросын төв мэдээлсэн байна.

Энэхүү мэдэгдэлд “Сансрын нислэгийн гурван гишүүнтэй баг өглөөний 7.54 цагт Казахстаны Аркалык хэмээх газарт эсэн мэнд газардлаа. Сансрын нисэгчдийн биеийн байдал сайн байгаа” гэсэн байна.

Оросын сансрын нисгэгч Александр Валерий, Олег Скрипочка, америкийн сансрын нисгэгч Скотт Келли нар сансар огторгуйд 5 сарын турш ажилласны дараа ийнхүү эх дэлхийдээ эргэн ирж байгаа юм байна.

Олон улсын сансрын станцад оросын нисгэгч Дмитрий Кондратьев, америкийн нисгэгч Катерин Колеман, италийн нисгэгч Паоло Несполи нар судалгааны ажлаа үргэлжлүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж