Газар хөдлөлтөөс амь насаа аврах байр

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтөөс амь насаа аврах байр

Александр Ремизов хэмээх нэгэн орос архитекторч газар хөдлөлт, үер усны аюул болон байгалийн бусад гамшгаас иргэд амь насаа аварч үлдэх нэгэн байгууламжийн төсөл бүтээсэн байна. Зохион бүтээгчийн тайлбарласнаар энэхүү хоргодох төхөөрөмж нь хуурай газар төдийгүй усан дээр ч байгуулах боломжтой бөгөөд биелэгдэшгүй хий мөрөөдөл биш гэдгийг нотлон ярисан аж.

Дэлхийн цаг уурт өөрчлөлт гарч, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэж буй орчин үед усан дээр барилга байгууламж барьж, хүмүүсийн амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байр бий болгох талаар дэлхийн архитекторчид санаа зовнин зураг төсөл бүтээж байгаа нь биелэгдэхгүй хий хоосон мөрөөдөл биш гэдэг нь нэгэнт батлагдаад байгаа ажээ. Оросын архитекторч Александр Ремизов “ногоон арк” гэх нэртэй 10000 хүнийг багтаах чадвартай, усанд хөвөгч байгууламжийн зураг төсөл хийсэн байна.

Япон улсад болсон аймшигт газар хөдлөлтийн гамшгийн дараа ийм төрлийн барилга байгууламж бий болгох нь хувь хүмүүс төдийгүй бусад улс орнуудын хувьд ч байж болох зүйл гэдэг нийтлэг ойлголтод хүргэж байгаа юм.

Оросын архитекторч CNN  агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөх үеэр иймэрхүү төрлийн барилгыг 3-4 сарын асар богино хугацаанд барьж болох бөгөөд 14200 ам дөрвөлжин метр энэхүү байгууламж нь байгалийн гамшгийн үед найдвартай хоргодох байр болно гэдгийг нотлон ярисан аж.

Энэхүү байгууламж нь далайн усны дулааныг ашиглан цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах бүрэн боломжтой бөгөөд далай тэнгист үүсэх цунамийн асар их хүчтэй давалгааг даван гарах чадвартай гэдгийг нотлоод “хий хоосон мөрөөдөл” биш гэдгийг батлан ярисан байна.

Уг төслийг амьдралд хэрэгжүүлэхээр ХБНГУ-ын инженерийн компани, оросын нэрт эрдэмтэн Лев Бритвин хамтран ажиллахаар болжээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж