Ким Чен Ирээс хойш Хойд Солонгосын ТВ өнгөө нэмж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Ким Чен Ирээс хойш Хойд Солонгосын ТВ өнгөө нэмж байна

Хойд Солонгосын улсын ТВ Ким Чен Ирийг нас барснаас хойш нэвтрүүлгийнхээ хэлбэр хийцийг үндсээр нь өөрчилж байна. Эдгээр нь БНАСАУ-ын шинэ удирдагч Ким Чен Иний дүрслэл дамжуулах орчин үеийн арга хэрэгсэлд шимтдэг хувийн сонирхолтой нь холбоотой гэж мэдээг дамжуулсан өмнөд солонгосын Йонхап агентлаг таамаглаж байна.

Тэдний мэдээлж байгаагаар, хойд солонгосын төв сувгийн мэдээллийн хөтөлбөрийн арын дэвсгэрийн хүрэн өнгөн цайвар цэнхэрээр солигдсон байна. Мөн мэдээнд, янз бүрийн хүснэгт, бүдүүвч, үсгэн тайлбар хэрэглэх нь эрс нэмэгджээ. Эхний өөрчлөлтүүд өнгөрсөн бямба гарагаас ажиглагдсан байна.

Ким Чен Ир БНАСАУ-ыг 1994-2011 онуудад удирдаж байсан билээ. Өнгөрсөн оны 12 сард түүнийг нас барсны дараа “агуу өв залгамжлагчаар” түүний бага хүү Ким Чен Ин томилогдсон юм.

Олон улсын шинжээчид “ерөнхийдөө БНАСАУ Ким Чен Ины засаглалаар арай либерал болж байгааг” онцолж байгаа билээ.

Эх сурвалж: Yonhap

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж