Япон Улсад сэргээн босгох, эрэн хайх ажилд туслахаар очсон манай улсын 12 аврагч Мияаги мужид ажиллаж эхэлжээ. Засгийн газрын шийдвэрээр Япон улсад ажиллах 12 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ОБЕГ-ын Аврах, эрэн хайх тусгай баг энэ сарын 15-ны өдөр Япон Улсыг зорьсон юм. Тэд гамшигт өртөөд буй Мияаги мужид хуваарилагдан, сэргээн босгох ажиллагаанд Тайванийн багтай хамтран оролцож байна.
У.Хаш