талын зориулалттай Су-35 шинэ сөнөөгч онгоцноос 48 ширхэгийг дөрвөн
тэрбум ам.доллараар Хятадад нийлүүлэх тухай хэлэлцээрийг Москва Бээжин
хоёр хийж байна. “КоммерсантЪ” сонины батлан хамгаалахын аж үйлдвэрийн
цогцолборын эх сурвалж өгүүлснээр нэг сөнөөгчийн 85 сая ам.долларын үнэ
Хятадын талд тааламжтай байгаа гэнэ. Гэхдээ Оросын тал гэрээнд гарын
үсэг зурахаар яарахгүй байгаа ажээ. Наймааны гол нөхцөл нь Хятадаас уг
онгоцыг хуулбарлахгүй гэсэн баталгааг авах явдал гэнэ.
Хятад
шинэ сөнөөгч онгоцуудыг худалдах гэж байгаа тухай яриа өмнө сонсогдож
байлаа. Бээжин Сухойн зохион бүтээх товчооны шинэ бүтээлд Airshow
China-2008 үзэсгэлэн дээр анх удаагаа сонирхлоо ил гаргасан байв.
“Сухой” компанийн үзүүлбэрийг тэр үеэр Хятадын Нисэх хүчний командлагч
хурандаа генерал Сюй Цилянь үзэж сонирхсон юм.
Хятад Су-35
онгоц худалдан авах сонирхолтойг 2012 оны хоёрдугаар сард Холбооны
цэрэг, техникийн хамтын ажиллагааны албаны орлогч дарга Александр Фомин
хэлсэн байв. “Хятадын талаас 2011 онд дээрх онгоцноос тодорхой тооны
машиныг худалдан авахад бэлэн гэж мэдэгдээд зохих хүсэлтээ бидэнд
тавьсан” хэмээн Фомин хэлжээ.
Хятадад 48 ширхэг Су-35 онгоц
худалдах гэрээнд гарын үсэг зурагдвал тэр нь хоёр орны батлан
хамгаалахын салбарт хийсэн наймааны түүхэнд томоохон арилжаа болох юм.
Су-35 онгоцны хувьд Хятадтай хийсэн наймаа нь анхны экспорт нь болно. Уг
онгоцны анхны гадаад худалдан авагч нь Венесуэла болж болох байсан ч
онгоц нийлүүлэлтийн талаар одоо мэдээлэл байхгүй.
2008
онд Ливид өргөн зар хүрээтэй зэвсгийн наймааны хүрээнд 12-15 Су-35
нийлэх төлөвлөгөөний талаар мэдээлэл байсан бөгөөд хурандаа Каддафи
алагдсаны дараа Орос тус оронтой хийх дөрвөн тэрбум ам.долларын гэрээгээ
алдсан билээ. Оросын Су-35 гэдэг олон талын зориулалттай сөнөөгчийн
экспортын ирээдүйн талаар ярихдаа түүнийг Францын Dassault компанийн
мөн ийм чиглэлийн Rafale онгоцтой харьцуулалт хийх хэрэгтэй юм. Франц
2000 онд зэвсэглэлдээ авсан уг онгоцыг олон улсын үзэсгэлэнгээр зөөн
сурталчилсан ч өнөөг хүртэл ганц ч онгоцоо худалдаж чадаагүй байгаа.
Гадаадын зах зээлд эрэлтгүйн улмаас Rafale-ийн үйлдвэрлэл зогсохдоо
хүрээд байна. Энэ жилийн нэгдүгээр сарын сүүлчээр Энэтхэг 125 сөнөөгч
нийлүүлэгдэх MMRCA тендерт франц онгоц ялсныг зарласан байгаа.
Хөрөнгөөс болоод сөнөөгч онгоц нийлүүлэлтийн тендерээ зогсоогоод байсан
Бразили франц онгоцыг сонирхож эхэлсэн байна.
Rafale онгоцноос
ялгаатай нь Су-35 сөнөөгчийг зөвхөн хятадууд л сонирхож байна. Ийм том
гэрээ уг онгоцны түүхэнд анхны бөгөөд эцсийнх ч болж магадгүй гэнэ.
“КоммерсантЪ”
өөрийн эх сурвалжаас иш татан бичихдээ Хятадын тал ичгүүр
сонжуургүйгээр гадаадын зэвсэг техникийг хуулан хийж өөрийн болгодог нь
зовоож буй ажээ. Хятадын J-7, H-6, Y-5, Y-7 ба Y-8 онгоцуудын суурь нь
орос, украины МиГ-19, МиГ-21, Ту-16, Ан-2, Ан-24 ба Ан-12 онгоцууд
болсон ажээ. Орос, Хятадын цэргийн хамтын ажиллагааны сөрөг үр дагаврын
хамгийн томруун жишээ нь Бээжинд 200 ширхэг Су-27СК онгоц үйлдвэрлэх
лицензийг өгсөн түүх болж байна. Гэрээнд лицензийн онгоцуудыг экспортод
гаргахгүй гэсэн үүргийг Хятадад зааж өгсөн ч тэд түүнийг биелүүлээгүй.
Лицензийн дагуу 105 ширхэг Су-27СК онгоц үйлдвэрлээд, дараа нь хятадууд
орос онгоцны хуулбар болох өөрсдийн J-11 онгоцыг үйлдвэрлэн лицензийн
үлдсэн 95 онгоцоос бараг татгалзжээ. Үүний дараа Орос Хятадад нийлүүлэх
Су-35 сөнөөгчийн гэрээний нөхцөлийг чангаруулаад байгаад гайхах зүйлгүй.
Сонины эх сурвалжийн хэлснээр Оросын тал оюуны өмчийн эрхийн баталгааг
хавсралт гэрээ болгон оруулахыг Хятадад тулгаад буй ажээ.
Оросын
шаардлагыг Хятад хүлээн авах эсэх нь тодорхойгүй ч энэ наймаанд Хятад
дөрвөн тэрбум ам.доллар зарцуулахад бэлэн байгаа нь худалдан авагчийн
шийдвэртэйг харуулж байна. Өмнө нь Бээжин Москвагаас онгоц тээгчийн
Су-33 сөнөөгч авах сонирхлоо 2009 онд гаргаад туршилтийн журмаар 2-3
онгоцыг эхлээд нийлүүлэх хүсэлтээ тавьсан байв. Гэрээнд бага хөрөнгө
гаргаж байгаа мөн эндээс онгоц тээгчийн нисэх онгоцуудын технологийг
хуулбарлах боломж их байснаас оросууд тэр гэрээнээс татгалзсан байлаа.
Су-33 нь Су-27СК онгоцны онгоц тээгчийн хувилбар байсан нь тэр сэжгийг
улам нэмэгдүүлсэн байна.
Орос тэр гэрээнээс татгалзсан ч Хятад
хөлөг онгоцны сөнөөгчийн технологийг олоод авсан байлаа. Тэд 2000-аад
оны эхээр Украинаас худалдан авсан Су-33 онгоцны туршилтын хувилбар
Т-10К-3 онгоцоос технологийг хуулан өөрсдийн J-15 сөнөөгчөө бүтээсэн
гэдэг. Су-35 сөнөөгч 48 ширхэг онгоц авсан нөхцөлд хятад инженерүүд
тэднээс хэдийг задлан судлахаас татгалзана гэдэгт итгэхэд хэцүү. Гэхдээ л
онгоцыг бүрэн хуулбарлаж чадахгүй биз. Зөвлөлт ба Оросын онгоцуудаас
хуулахад Зөвлөлтийн үед нийлүүлсэн үйлдвэрлэлийн шугам техникийн зургууд
байснаас хятадууд тэднийг сайн хуулан хийж сурсан гэдэг. Гэхдээ хятад
хувилбарын нэг дутагдал нь материалын чанар ба завсаруудын хоорондын
нөөцийн богино хугацаа болж байгаа. Мөн хөдөлгүүрийн хуулбар нь жинхэнэ
эхээсээ дутуутай ажээ.
Хэвлэлийн мэдээгээр эдгээр онгоцуудыг
Хятад зөвхөн угсарсан байдлаар хүлээн авна гэж гэрээнд заажээ. Мөн
Оросын талаас яриа гарч байгаа учир Хятадад тэднийг засварлах задлахыг
зааж өгөхгүй байх. Харин Орос энд өөрийн техникийн үйлчилгээний төвүүд
ба мэргэжилтнүүдээ хариуцах бололтой.
Албан ёсоор хоёр орны
хооронд оюуны өмчийг хамгаалах талаар гэрээ бий. Гэсэн ч Хятадыг оюуны
өмчийн хулгайд буруутгах аргагүй. Тэд өмнөх онгоцуудыг хуулахдаа
өөрсдийн өөрчлөлтийг зохих хэмжээнд хийсэн учраас тэд өөрсдийн зохиомж
гэж хэлэх боломжтой болж байна. Оросын онгоцуудыг хуулбарлах үйлдлийг
хянах аргагүй бөгөөд энд Хятадтай Орос зарга үүсгэх сонирхолгүй байгаа
нь тодорхой байна. Хэрэв шинэ гэрээ бүтвэл Оросын зохион бүтээгч
товчооны хувьд нэг ёсны “нас бие гүйцсэний” шалгуур болох ёстой. Хэрэв
2-3 жилийн дотор Хятад Су-35-тай адил онгоцоо гаргаад ирвэл Оросын илүү
үнэтэй, илүү чанартай онгоцонд экспортын зах зээл олдохгүй болно.