Цагаан будааны 96,9 хувийг урд хөршөөс импортолжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Цагаан будааны 96,9 хувийг урд хөршөөс импортолжээ

Манай улс 2010 оны эхний улиралд нийт 92 оронтой импортын худалдаа хийж, импортын худалдааны 38.6 хувийг ОХУ-тай, 24.5 хувийг БНХАУ-тай, 7.8 хувийг АНУ-тай, 4.9 хувийг БНСУ-тай, 4.5 хувийг Япон улстай, 3.3 хувийг Франц улстай, 2.8 хувийг ХБНГУ-тай, 1.4 хувийг Сингапур  улстай хийжээ. Эдгээр улстай хийсэн импорт нь нийт импортын 87.8 хувийг эзэлж байна. Нийт импортод голлох улсуудын эзлэх хувийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ОХУ-ынх 11.3 пунктээр, БНХАУ-ынх 7.8 пунктээр,  ХБНГУ-ынх 0.5 пунктээр тус тус өсч, харин Францынх 5.6 пунктээр, Япон улсынх 1.8 пунктээр, БНСУ-ынх 2.3 пунктээр, АНУ-ынх 2.2 пунктээр,  Сингапурынх 0.3 пунктээр тус тус буурсан байна.
  Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний импорт 62.7 сая ам.доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 42.4 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүнийх 16.9 сая ам.доллараар, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн бүлгийн импорт 20.6 сая ам.доллараар, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт 6.3 сая ам.доллараар, целлюлоз, цаас картон тэдгээрээр хийсэн зүйлийнх 3.3 сая ам.доллараар, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүнийх 1.8 сая ам.доллараар тус тус өссөн бол ургамлын гаралтай бүтээгдэхүүнийх 9.1 сая ам.доллараар буурсан байна.
  2010 оны эхний улиралд нийт импортын 24.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 21.0 хувийг машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн эд анги, сэлбэг,  19.7 хувийг авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, 7.3 хувийг хүнсний бэлэн бүтээгдэхүүн, 5.0 хувийг хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, 5.5 хувийг үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүн, 3.2 хувийг ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үлдсэн 13.7 хувийг бусад бүлгийн бүтээгдэхүүн эзэлж байна.
  Манай улсын нефтийн бүтээгдэхүүний  хэрэглээ 100.0 хувь  импортоор хангагдаж байна.  Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад автобензиний импортын биет хэмжээ 12.5 мян.тонноор, үнийн дүн 28.5 сая ам.доллараар, цахилгаан эрчим хүчний импортын биет хэмжээ 24.1 сая квт.цагаар, үнийн дүн 527.4 мян.ам.доллараар өсч, харин гурилын импортын биет хэмжээ 0.4 мян.тонноор, үнийн дүн нь 1.2 сая ам.доллараар, суудлын автомашины импортын биет хэмжээ 376 ширхэгээр, үнийн дүн 0,9 сая ам.доллараар тус тус буурчээ.    Нефтийн бүтээгдэхүүний импорт 2010 оны эхний улиралд 175.3 мян.тонн буюу 137.0 сая ам.доллар болж, нийт импортын үнийн дүнгийн 23.7 хувийг эзэлж байна. Нефтийн бүтээгдэхүүний 3 дугаар сарын импортыг өмнөх сарынхтай харьцуулахад 11.4 мян.тонноор буюу 17.3 хувиар өссөн байна.
Манай улс хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 100 хувь импортоор авч байна. 2010 оны эхний улиралд цагаан будааны 96.9 хувийг БНХАУ-аас, элсэн чихрийн 59.9 хувийг Тайланд улсаас, 23.0 хувийг БНХАУ-аас, 5.2 хувийг БНСУ-аас импортолсон байна.  Харин ургамлын тосны 94.6 хувийг, гурилын 90.4 хувийг ОХУ-аас импортолжээ. Импортолсон барааны 87.7 хувийг валютын төлбөртэй худалдаа, 6.7 хувийг тусламжийн бараа, 4.5 хувийг гадаадын хөрөнгө оруулалтын бараа, 0.5 хувийг зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.1 хувийг гадаадын захиалагчийн материалаар хийсэн болон бусад бараа, үлдсэн 0.2 хувийг бусад бараа эзэлж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж