“Эрүүл хоол, идэвхтэй хөдөлгөөн” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

“Эрүүл хоол, идэвхтэй хөдөлгөөн” аян эхэллээ

Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд хэрэгжих халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх цуврал компанит ажлын нэг болох “Эрүүл хоол, идэвхтэй хөдөлгөөн” сэдэвт кампанит ажлыг Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс эхлүүлжээ. Эрүүл мэндийн яам бусад байгууллагаас хамтран 2005, 2009 онд хийсэн “Эрсдэлт хүчин зүйлийн судалгаа”-гаар манай орны хүн амын 40 хувь нь илүүдэл жинтэй, арван хүн тутмын нэг нь хөдөлгөөний дутагдалтай болохыг тогтоожээ. Үүний гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал, илүүдэл жин, тамхи, архины хэрэглээ гэж мэргэжлийн хэлж байна. Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд 2013 оны гуравдугаар сарыг дуустал халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр таван компанит ажил зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Энэ удаагийн “Эрүүл хоол, идэвхтэй хөдөлгөөн” аянаар хүнснээс хамааралтай болон хөдөлгөөний дутагдлаас үүсдэг халдварт бус өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар 15-64 насны хүмүүст мэдээлэл өгөх, хамтдаа сэргийлэх юм. Тэр дундаа давс, амьтны гаралтай тос, өөхний хэрэглээг багасгах тал дээр илүү анхаарах юм байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж