Муррей, Квитова нар тэмцээнээ дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Муррей, Квитова нар тэмцээнээ дуусгалаа

АНУ-ын Калифорн мужийн Индиан Уэллст болж буй “BNP Parisbas Open” тэмцээний хоёрдугаар тойргоос ATP-ийн дэлхийн чансааны 4-т эрэмбэтэй Их Британы Энди Муррей болон WTA-н дэлхийн чансааны 3-т эрэмбэтэй Чехийн Петра Квитова нарын шилдэгүүд тэмцээнээ дуусгалаа.

Их Британы Энди Муррей хоёрдугаар тойрогт дэлхийн чансааны 93-т эрэмбэлэгдэж буй Испаний Жарсиа Лопэзд хоёр үеийн турш 1:6, 3:6-аар ялагдал хүлээсэн бол өнгөрсөн жилийн “Уимбльдон”-ы аварга, дэлхийн чансааны 3-т эрэмбэтэй Чехийн Петра Квитова гуравдугаар тойрогт дэлхийн чансааны 35-т эрэмбэлэгдэж буй АНУ-ын теннисчин Кристина МакХэйл-д 6:2, 2:6, 3:6-аар ялагдал хүлээлээ.

Их Британы тэргүүн теннисчин Энди Муррей ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгасан ч хосын төрөлд өөрийн дүү Жэми Муррейтай хослон тоглож байна. Жэми Муррейгийн хувьд 2007 онд "Уимбльдон"-ын холимог хосын төрөлд Сербийн Елана Янковичтой хослон тоглож түрүүлж байсан байна. Мөн 2008 оны "Америкийн нээлттэй тэмцээн"-ийн холимог хосын шигшээд шалгарч байсан байна.

Гуравдугаар тойрогт АНУ-ын теннисчин Энди Роддик (30) болон Чехийн Томаш Бердых (7), Аргентиний Хуан Мартин Дель Потро (9) болон Фернандо Вердассо (19) нарын шилдгүүд хоорондoo оноолт таарсан байна.

Тус тэмцээний өнгөрсөн жилийн аваргаар Сербийн Новак Жокович болон Данийн Каролина Возняцки нар шалгарч байжээ.

Тэмцээний аваргууд энэ сарын 17, 18-нд тодорно.

Ч.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж