БТСГ-ын хүчин чармайлтын дүнд АНУ-ын Азийн сангаас Монголын биеийн тамир, спортын салбарынханд англи хэл дээрх 1000 гаруй ном бэлэглэжээ. Спортын сэдэвтэй нэвтэрхий толь, лавлах, сурах бичиг, сургалтын материал зэргийг аймаг, нийслэл, дүүргийн БТСГ, спортын хороодын дарга, спортын зарим удирдлагуудад БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, Азийн сангийн суурин төлөөлөгч нар өчигдөр гардуулан өглөө.