Байгаль хамгаалагчид туршлага солилцов

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалагчид туршлага солилцов

Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяа сум, орон нутагт ажиллаж буй байгаль хамгаалагчдын нэгдсэн сургалт боллоо. Сургалтад аймгийн ЗДТГ, Төрийн албаны зөвлөлийн Архангай дахь салбар зөвлөл, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төв, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцжээ.

Сургалтын үеэр байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган ажилласан гурван байгаль хамгаалагчийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, байгаль орчин, аялал жуулчлалын танин мэдэхүйн “АХА”  болон бусад гурван төрлийн уралдаант тэмцээнд амжилттай оролцсон Чулуут сумын байгаль хамгаалагч Д.Төмөрбаатар, Хангай сумын байгаль хамгаалагч М.Батболд, Өлзийт сумын байгаль хамгаалагч Н.Самдан нар мөнгөн шагналаар урамшуулжээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж