
Хамгийн анхны ийм дэртэй машин нь Volvo V40 машин бөгөөд дэрийг машины урд шил болон хамрын хооронд байрлуулсан байна. Цохилт мөргөлт тохиолдох үед дэр үлээгдэн гарч ирэх бөгөөд энэ нь Pedestrian Detection (Явган хүнийг ажиглах) системийн нэг хэсэг ажээ. Уг систем замд тохиолдох саад тотгорыг тодорхойлох бөгөөд компьютер нь машин болон явган хүнтэй ойр явах үед зайг тооцох юм. Хэрэв аюултай байдал тохиолдвол систем жолоочид дуут болон гэрэлт дохио өгнө. Жолооч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд систем машиныг зогсоох аж.
Хэрэв ямар нэг биет машинтай мөргөлдвөл аюулгүйн дэр нь хамрын дээд хэсгээс үлээгдэн гарч, урд шил болон хамрын гуравны хоёрыг бүрхдэг байна. Ингэснээр явган зорчигч машинд мөргүүлэн, гэмтэж бэртэх аюулыг багасгах юм.