Волейболчид Орхон аймагт бэлтгэлд гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Волейболчид Орхон аймагт бэлтгэлд гарчээ

Азийн Оюутны Аварга Шалгаруулах эмэгтэй волейболын хоёрдугаар тэмцээн Улаанбаатар хотноо 2012 оны 4 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд зохиогдоно. Тус тэмцээнийг Монгол Улсад зохион явуулахыг Азийн оюутны спортын холбооны Ерөнхий Ассамблейн  хурлаас шийдвэрлэж, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 07 сарын 27-ны өдрийн 242 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 435 тоот тушаал гаргасан юм.

Манай улсын эмэгтэй волейболчдын шигшээ бүрэлдэхүүнд багийн даргаар М.Сономпил /МОСХ-ны болон МВХ-ны УЗ-ийн гишүүн/, багийн даргын орлогчоор Жин Жи Хунг /”Энагура” багийн эзэн/, ахлах дасгалжуулагчаар Жон Юн Ха, дасгалжуулагчаар Б.Хэрлэн, “Сүлд” багийн дасгалжуулагч Р.Тамир, орчуулагчаар Д.Мөнхцэцэг нар ажиллах аж.

 Шигшээ багийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Г.Цэцэгжаргал, спортын мастер Г.Өлзийдэлгэр, П.Буянжаргал, Д.Алтансувд, дэд мастер Г.Энхсайхан, Э.Мөнх-Үйлс, А.Пүрэвсүрэн, Ж.Нямсүрэн, Ч.Халиун, У.Гэрэлмаа, Л.Отгонцэцэг, С.Отгонбямба нарын тэргүүтэй 22 тамирчин багтжээ. Монголын волейболчин охид 2012 оны гуравдугаар сарын 5-наас хэлэн Орхон аймаг дахь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” ордонд 21 хоногийн бэлтгэл сургуулилтаа базааж байна. Орхон аймаг дахь бэлтгэл гуравдугаар сарын 26 хүртэл үргэлжилнэ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж