"Киви" хамтлаг тарлаа гэх мэдээллийн араас "Киви"-гийн Ука ганцаараа Соёлын тэргүүний ажилтан болсон нь охидыг хагаруулдсан гэх хачирхалтай мэдээ цацагдаж байлаа. За тэр яахав. Арай тийм юм болоогүй байлгүй дээ.
Ямартай ч тарсан, тараагүй гэх дуулианд одоо хүртэл тайлбар өгөөгүй байгаа "Киви" хамтлагтай холбогдох шинэ мэдээлэл хүргэе.
Өнөөдөр тус хамтлагийн анхны гишүүн Ц.Намуунаа Укагийнхаа адил Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда түүнд тэмдгийг нь гардуулсан байна. Ямартай ч охидын хамтлагийн төвшинг арай өөр зэрэглэлд хүргэсэн амтлаг "киви жимснүүд"-ийн хоёр нь энгэр цооллоо. Баяр хүргэе.
М.Анир