“Гурвалсан хос”-ын тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

“Гурвалсан хос”-ын тэмцээн болов

Монголын боулинг сонирхогчдын холбооноос боулинг сонирхогчдын дунд зохион байгуулж буй олон төрөлт тэмцээнүүдийн нэг болох “Гурвалсан хос”-ын төрөлт тэмцээн боллоо. Нэг эмэгтэй, хоёр эрэгтэй тамирчин нэг баг болон оролцсон энэхүү тэмцээнд нийт 10 хос буюу “Big Bowling”, “ТЭЦ-3”, “Top Floor”, “New Beleg” зэрэг клубын тамирчид өрсөлдлөө. Гурван тоглолтын нийлбэр дүнгээр,
  1. 1526 оноогоор “Big Bowling” клубын  Лхасүрэн, Төмөр-Очир, Өлзийхорол
  2. 1419 оноогоор “Big Bowling” клубын Сундуйжав, Бямбасүрэн, Нансалмаа
  3. 1396 оноогоор “Big Bowling” клубын Батхүү, Ганболд, Туул нар эхний байруудад тус тус шалгарсан байна.

Монголын боулинг сонирхогчдын холбоо боулинг сонирхогчдын дунд олон төрлийн тэмцээн зохион байгуулдаг бөгөөд 3-р сарын 1-нд “Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдөр”-т зориулан боулинг сонирхогч эмэгтэйчүүдийн дунд ганцаарчилсан төрлөөр боулингийн тэмцээн амжилттай зохион байгуулсан билээ.

Тэгвэл “Зэвсэгт Хүчний 92 жилийн ойн баяр”-ын өдөрт зориулан эрэгтэй тамирчдын дунд ганцаарчилсан төрлөөр боулингийн нээлттэй тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. “TOP FLOOR” ХХК дэмжин оролцох тэмцээний шагналын сан 1.000.000 төгрөг юм байна. Тэмцээн 3-р сарын 15-нд 18:00 цагаас олон улсын стандартын шаардлага хангасан 10 зам бүхий "BUG BOWLING" төвд болно.
 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж