Москвагийн Micex хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 30 компанийн хувьцаа 2.1 хувийн өсөлттэйгээр хаалт хийсэн байна. Энэ нь хоёрдугаар сарын 24-нөөс хойшхи хамгийн том өсөлт юм. OAO Transneft компанийн хувьцаа хамгийн өндөр буюу 6.2 хувиар өсч, нэгж хувьцаа нь 54.182 рубль байгаа бол Оросын 2 дахь том банк болох VTB Group-ийн хувьцаа 2.2 хувиар өсчээ. Харин Оросын хамгийн том нефтийн компани болох “Роснефть”-ийн хувьцаа 1.5 хувиар өсч, 224.41 рублиэр борлогдож байна. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр ч мөн адил Оросын компанийн хувьцаанууд ойролцоогоор 1 хувиар өсөөд байна.
Гуравдугаар сарын 9-ний байдлаар Оросын түүхий нефтийн экспорт 0.7 хувиар, зэс болон никелийн экспорт тус бүр 2 хувиар нэмэгдсэн дүн гарчээ. Bank of America-ийн ерөнхий эдийн засагч ОХУ-ын UniCredit Bank-ны стратеги судалгааны газрын дарга Владимир Осаковскид "АНУ-аас жил бүр гаргадаг тайланд газрын тосны үнэ өссөөр байх талаар мэдээлсэн нь Оросын хувьцааны энэхүү өсөлт болон газрын тосны экспорт нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлж байна" хэмээн утсаар ярихдаа хэлжээ.
Г. Батболд