Таван настай охин гэртэйгээ шатаж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Таван настай охин гэртэйгээ шатаж нас баржээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр гал түймрийн долоон дуудлагыг иргэдээс ирүүллээ. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10, 14, 26, 34, 63 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчид ажилласан байна.

Өнгөрсөн даваа гаригт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд таван ханатай гэр шатаж, уг гал түймэрт дөрвөн настай, эрэгтэй хүүхдийн амь нас эрсэдсэн бол өнгөрсөн шөнийн хувьд нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд дөрвөн ханатай гэр бүрэн шатаж, таван настай эмэгтэй хүүхэд  амь нас эрсэдсэн хэрэг гарлаа.

Гал түймрийн аюулаас болж энэ долоо хоногт бага насны хоёр хүүхдийн амь нас эрсдээд байна. Тиймээс гал гарч болзошгүй цахилгаан утасны гэмтлийг нэн даруй засварлах, лаа, шүдэнз зэрэг ил галыг гүйцэт унтраах, цогтой үнс нурмаа бүрэн унтрааж,  бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байж гал түймрийн аюулаас болгоомжлохыг  Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж