Чийрэгжүүлэлтийн танхимтай болов

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Чийрэгжүүлэлтийн танхимтай болов

Нийслэлийн Онцгой
байдлын газарт онцгой байдлын алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл
мэндийг сайжруулах зорилгоор “Мянганы сорилтын сан”-гийн “Эрүүл ажлын байр”
төслийн хүрээнд чийрэгжүүлэлтийн танхимын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Ёслолын
ажиллагаанд Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга, Гал түймэртэй
тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн дарга тэргүүн ахмад
Д.Эрдэнэбаатар, Тамгын хэлтсийн дарга дээд ахмад Д.Чинзориг, “Мянганы сорилтын
сан”-гийн эрүүл мэндийн төслийн мэргэжилтэн Ц.Ундармаа, Чингэлтэй дүүргийн
Онцгой байдлын хэлтсийн дарга дээд ахмад Х.Дамцагдорж нар оролцов. 

Энэхүү
чийрэгжүүлэлтийн танхим нээгдсэнээр Нийслэлийн Онцгой байдлын газрын төв байрны
алба хаагчид, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Алтан гадас одонт
Аврах, гал унтраах 10 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчдийн бие бялдрыг чийрэгжүүлэх,
тэднийг нийтийн биеийн тамир, спортод өргөнөөр хамруулж, эрүүл мэндийг сахин
хамгаалах явдлыг бэхжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний хомсдол,
өвчлөлөөс сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангахад чухал хувь нэмэр болох юм.  

Чийрэгжүүлэлтийн
танхимд “Мянганы сорилтын сан”-гийн санхүүжилтээр нийт 8,5 сая төгрөгийн  орчин үеийн 
техник, тоног төхөөрөмжөөр тоногложээ.  

Д.Долгор

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж