Б.Хурцын шүүх хурлын тов гараагүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Б.Хурцын шүүх хурлын тов гараагүй гэв

Их Британи Умард Ирландын вант улсын Вестминстер хотын Дээд шүүхээс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын асуудлыг өнгөрөгч хоёрдугаар сарын 18-ны өдөр хэлэлцээд, Германы талд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. Үүний дараа Б.Хурц анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах гомдлоо өнгөрсөн хоёрдугаар сарын  26-ны өдөр тус улсын хяналтын шатны шүүхэд  өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан байгаа. Лондонд хоригдож буй Монгол Улсын иргэн Б.Хурцын асуудалтай холбоотойгоор байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч ГХЯ-ны дэд сайд Б.Болортой  утсаар холбогдож,   Б.Хурцын давж заалдах  шатны шүүх хурлын тов гарсан эсэхийг тодруулахад “Манай талаас давж заалдах гомдлоо гаргасан. Шүүх хурлын тов гараагүй, хэзээ товлогдох нь тодорхойгүй байна. Манай шүүх ажиллагаанаас ялгаатай нь хугацаа заадаггүй юм билээ” гэв.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж