Цунами Хавайг сандаргаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Цунами Хавайг сандаргаж байна

Японы гамшгийн давалгаа Хавайд бас хүрч, олон зуун хүнийг гэр оронгүй болгосон. Гэвч түүнээс илүүтэйгээр аялал жуулчлалын салбарт нь алдагдал авчраад байна. Хавайд жил тутам ирдэг долоон сая жуулчны 20 хувь нь япончууд байдаг гэнэ. Одоо тэд захиалгат аяллаа цуцлаад байна. Өнгөрсөн онд гэхэд Японоос ирсэн жуулчид 1.9 тэрбум ам.долларын ашиг оруулжээ.


Хавайн оршин суугчдын дөрөвний нэг болох, 300 мянга шахам хүн өөрсдийгөө Японоос гаралтай гэж үздэг юм. “Манай зочид буудлуудын өрөөнүүдийн 25 хувьд нь япончууд буудаг” хэмээн Хавайн зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч хэлж байна. Япончууд хуримын болон гольф аяллаар ихэвчлэн ирдэг бөгөөд нийт япон жуулчдын 60 хувь нь давтан ирэгсэд байдаг ажээ. Ер нь судалгаагаар япон хүн Хавайд дунджаар 6-7 хоног амраад, нэг өдөрт 270 ам.доллар зарцуулаад явдаг гэсэн тооцоо бий. Өнгөрсөн жил гэхэд 27500 хос Японоос ирж Хавайд хуримаа хийсэн бөгөөд нэг хосыг дагаж доод тал нь 50 хүн иржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж