Их театрын бүжгийн багш хөөгдлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Их театрын бүжгийн багш хөөгдлөө

Нэгэн порно сайтад тавигдсан зургаасаа болоод Их театрын бүжгийн багш Геннадий Янин ажлаасаа хөөгдлөө. Хэн нэгэн зориуд түүний зургийг байрлуулан, уг сайтын линкийг олон зуун и-мэйл хаяг руу илгээжээ. Тэрбээр театрын уран сайхны удирдагчид хамгийн тохирох хүн хэмээн яригдаж байсан бөгөөд албан бус эх сурвалжийн өгүүлснээр ирэх долоо хоногт энэ албан тушаалд томилогдох гэж байжээ.


Их театр бүжгийн шинэ багшийг томилсон авч уран сайхны удирдагчийн суудлыг хоосон хэвээр орхилоо. Өнгөрсөн жил Венийн театрт ажиллаж байсан Оросын балетчин Карина хагас нүцгэн зургаа нэгэн сэтгүүлд тавьснаас болж халагдаж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж