Н.Алтанхуяг хамгийн их хөрөнгө оруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг хамгийн их хөрөнгө оруулжээ

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг төсвөөсөө Стандарт хэмжил зүйн газрын Сорьцийн хяналтын хэлтэст өнгөрсөн онд 480 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Хөрөнгө оруулалтаар тус хэлтэс зургаан төрлийн багаж, техник тоног төхөөрөмж авч, лабораторийн болон алт хайлуулах, оношлох хүчин чадал нь сайжирсан аж. Н.Алтанхуяг сайд хөрөнгө оруулалт хийсэн газрынхаа үйл ажиллагаатай өчигдөр танилцжээ. Сорьцийн хяналтын хэлтэс Тэргүүн шадар сайд санаа тавьснаар лабораториуддаа угаалгын системтэй шинжилгээний татах шүүгээ, алт хайлуулах индукцийн зуух, сорьцийн баталгааны тэмдэг, шинжилгээний хайлах төхөөрөмжийг шинээр суурилуулсан байна. Үнэт эдлэлийн чанар чансааг үнэн бодитойгоор тодорхойлдог ганц газарт барагтай л хөрөнгө оруулдаггүй аж. Харин хамгийн их гэж болохоор хөрөнгө оруулалтыг Н.Алтанхуяг хийсэн байна.


Эх сурвалж:
“Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж