Давс авахаа болиоч ээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Давс авахаа болиоч ээ

Хятадын эрх баригчид ард иргэддээ ингэж хэлээд нэмэр байдаггүй ээ. Атомын цацрагаас иод хамгаалдаг гэсэн цуу ярианд итгэсэн хүмүүс дэлгүүрийн лангуунуудын давсыг түүгээд, зохиомол хомсдол бий болгожээ. Хэрэв гудамжинд давс барьж яваа хүн таарвал “Чи наадахаа хаанаас авсан юм?” гэж шалгаагаад явуулахгүй байна гэнэ.


“Манай улс хордлогын бүсээс хангалттай хол байгаа. Тиймээс аюулгүй. Тэгээд ч цэвэр иодын шахмал зарим нэг нэр төрлийн цацрагаас хамгаалах үйлчилгээтэй болохоос бус давсан дотор байгаа иод ямар ч нөлөөгүй” гэж мэргэжилтнүүд тайлбарласаар. Цуу ярианаас үүдсэн хиймэл хөөрөгдлийг ашиглан давсны үнээ өсгөсөн худалдаачдыг эрх баригчид шийтгэж эхэлжээ. Зарим дэлгүүр нэг хүнд таван уутаас илүүг өгөхгүй хэмээн давсандаа хязгаарлалт хийсэн ч хүмүүс дахин дахин дугаарлан бөөнөөр нь авсаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж