Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.03.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна

2012 оны 03 дугаар сарын 10-ны 20 цагаас 03 дугаар сарын 11-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс
нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө
13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5
градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус
хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Дархадын
хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар
шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25
градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын саваар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө бүх нутгаар 5-10  градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд  5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө  8-10 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос 4-9 метр. Шөнөдөө 21-23
градус, Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн
байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж