
Бүсгүйн уян налархай биен дээр өнгө будаг, дүрс зураглал хэрхэн буухыг нэгэн үдэш харж болох нь. Бидний хэлж заншсанаар энэхүү “боди арт”-ыг сонирхуулахаар “Everyday international” ХХК, “Шинэ үе урлаг” нийгэмлэг хамтран “S Body Art Show”-г гуравдугаар сарын 16-нд “Blue sky tower”-ын “Vegas” клубт зохион байгуулах гэж байна. Энэ үеэр “Харанга”, “Sweetymotion”, “Мотив” хамтлаг, дуучин Цэлмүүн, болон DJ, репперүүд урилгаар оролцож, уран бүтээлээ сонирхуулах гэнэ.
У.Болор