Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Шөнө дунд сэрвэл…

Заримдаа бид унтаж байгаад шөнө дунд гэнэтхэн сэрээд эргээд унтаж чадалгүй зүдэрдэг. Ялангуяа цэвэршилт явагдсан эмэгтэйчүүд ингэх нь элбэг. Энэ тохиолдолд яах вэ? Хэвшил болоод тогтчихвол яах вэ? Эмч нар зөвлөж байна. Юун түрүүнд одоо эргээд унтахгүй дээ гэж бодох нь байдлыг улам хүндрүүлж нойрыг бүр үргээдэг гэмтэй гэнэ шүү.


Гэрлээ битгий асаа: Өрөөний том гэрлээ асаах хэрэггүй. Таныг улам сэргээнэ. Хэрэв зайлшгүй гэрэл хэрэглэх шаардлага гарвал ширээний бүдэг чийдэн, эсвэл угаалгын өрөө, үүдний өрөөнийхөө гэрлийг асаагаад унтлагын өрөөнийхөө хаалгыг үл ялиг завсартай орхиорой.


Зурагт, компьютер асаах хэрэггүй: Энэ бол түгээмэл зуршил. Хэдхэн минут асаахад л дэлгэцээс ялгарах туяа таныг улам сэргээж орхино. Мэдрэлийн системийг чинь бүрэн сэрээгээд эргээд унтахад улам хэцүү болгоно.


Юм идэх хэрэггүй: Тэгтлээ их өлсөөгүй л бол идэх юмнаас татгалзсан дээр. Хоол боловсруулах эрхтнүүд ажиллаад таны нойрыг бүр ч холдуулна.


Үзэг, цаас ойрхон байлга: Нойр хулжихаар элдвийн бодол толгойд орж ирээд зовоодог. Ялангуяа ажил төрөлтэй холбоотой. Тийм учраас үзэг цаас аваад толгойд орж ирсэн зүйлсээ жагсаагаад биччих. Санаа чинь амарч, тайвширна. Мэдээж хурц гэрэл ашиглахгүй.


Дасгал хий: Нойроо эргэж хүрэхийг хүлээлгүй аль болох хурдан унтахыг хичээн бага зэрэг дасгал хий. Хөлөөсөө эхлээд нуруу, гар, мөр гээд бүх булчингуудаа нэг нэгээр нь чангалан, буцаж сулласаар толгой, мөрөн дээр ирэхэд та тайвшран унтахад бэлэн болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж