Өчигдөрхөн байгуулагдсанаа зарласан “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнийхөн МҮОНТ-ийн удирдлагад тулгалт хийв. Монголын ардчилсан хөдөлгөөний намын дарга Т.Оюунаа, зөвлөх Л.Эрдэнэтуул, Б.Ганзориг, иргэний хөдөлгөөний хэсэг нөхдийн хамт МҮОНТ-д очиж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн талд орж төлбөртэй мэдээлэл цацан сэтгүүлч Г.Уянга, А.Баатархуяг нарын нэр төрд халдсан хэмээгээд “Г.Уянга, А.Батархуяг нарын талаар бас нэвтрүүлэг хийж, иргэний хөдөлгөөнийхнийг сурталчилж өг” хэмээн нэлээд хүчтэй, бас бүдүүлэг маягаар дарамталцгаав.
МҮОНТ-ийн удирдлага болох М.Наранбаатар, программын албаны дарга Ч.Батцэнгэл нарыг ам ангайх завсар өгөлгүй үгээр бөмбөгдсөөр ямар боловч дахин уулзаж энэ талаар ярилцах тухай ам өчгийг нь авч байж сая салжээ.
Хавар болж иргэний хөдөлгөөнүүд ийнхүү сэрч эхлээд байна.
Д.ОЮУН