Н.Энхбаяр 7 сарын 1-ний асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.10-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр 7 сарын 1-ний асуудлаар мэдээлэл хийнэ

2012 оны гуравдугаар сарын 12-нд буюу ирэх даваа гаригийн 12 цагт МҮОНТ-ийн мэдээллийн танхимд МАХН-ын дарга Н.Энхбаяр долдугаар сарын 1-ний  үйл явдлын талаар мэдээлэл хийх юм байна. Дашрамд дуулгахад, Н.Энхбаяр нь энэ сарын 14-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болох цагдаагийн дарга нарын шүүх хурлыг ил тод, нээлттэй явуулах хүсэлтээ УИХ-ын дарга болон бусад нэр бүхий гишүүдэд гаргаад байгаа юм. Уг хүсэлтдээ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн онц байдал зарласны дараа хийсэн ажил болох, онц байдлын шуурхай штабын шийдвэрүүд, ажлын төлөвлөгөө, хуралдааны тэмдэглэл зэргийг улсын нууцын зэрэглэлгүй болгож өгнө үү хэмээжээ. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж