Н.Саркози ялагдвал улс төрийг орхино гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Н.Саркози ялагдвал улс төрийг орхино гэв

Францын Ерөнхийлөгч Николя Саркози энэ хавар болох ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал улс төрөөс бүрмөсөн гарна гэж мэдэгджээ. Сонгуулийн урьдчилсан санал асуулгын дүнгээр түүний хүчтэй өрсөлдөгч Социалист намын нэр дэвшигч Франсуа Олланд ялагч болох магадлал өндөр байгаа юм. Николя Саркози Францын үндсэрхэг үзэлтнүүдээс дэмжлэг авахын тулд тус улсад хэтэрхий олон цагаач бий гэж ярьсан нь шүүмжлэлд өртсөн юм. Францын ерөнхийлөгч асан Жак Ширакийн үед Засгийн газрын сайдын алба хашиж байсан Николя Саркозийн бүрэн эрхийн хугацаа удахгүй дуусах юм.  1980 онд Парис хотын нэгэн дүүргийн захирагчаас улс төрийн карьераа эхэлсэн Николя Саркози ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдож чадахгүй бол улс төрийг орхино гэж мэдэгдсэн байна. Тэрбээр саяхан телевизийн халз мэтгэлцээнд оролцохдоо Францын цагаачлалын систем улам ялзарч буйг шүүмжилж, ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдвол цагаачдын тоог жилд 100,000-180,000 хүртэл цөөлнө гэж мэдэгдсэн байна. Дашрамд сонирхуулахад, Николя Саркозигийн аав нь Францад суурьшсан Унгарын цагаач байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж