Ж.Отгонцагаан ОУОХ-нд хүчин зүтгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Ж.Отгонцагаан ОУОХ-нд хүчин зүтгэнэ

Олон улсын олимпийн хорооноос өчигдөр ОУОХ-ны комиссуудын шинэ бүрэлдэхүүнийг зарлахад ОУОХ-ны Спорт ба хүрээлэн байгаа орчин (англиар Sport and Environment) комиссын гишүүнээр Монгол Улсын иргэн, Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жүгдэрийн Отгонцагаан сонгогдлоо.

Ингэснээр Монгол хүн анх удаа ОУОХ-ны комиссын гишүүнээр сонгогдож байгаа бөгөөд олимпийн нэрт зүтгэлтэн Шагдаржавын Магван 1977-2007 онд ОУОХ-ны гишүүнээр, 2007 оноос ОУОХ-ны хүндэт гишүүнийг сонгуулийг хашиж явна. Сонирхолтой нь Ш.Магван өвөө 50 настайдаа анх ОУОХ-ны сонгууль хүлээсэн бол түүний араас замнагч ОТО мөн л 50 насны босгон дээр ОУОХ-ны албанд хүчин зүтгэх болов.

Жүгдэрийн  Отгонцагаан. 1962 оны арваннэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн. Хятад судлаач, спортын сэтгүүлч мэргэжилтэй. 1990 оноос “Монголын спорт” сонинд сэтгүүлч, МҮОХ-ны гадаад харилцааны референт, пресс-атташе, 2004 оноос МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж буй. Азийн Олимпийн Зөвлөлийн Ерөнхийлөгчийн зөвлөх,  Зүүн Азийн наадмын Холбоо /ЕАGА/-гүйцэтгэх хорооны гишүүн. 1990 онд Монголын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулсан бөгөөд 1990 оноос генсек, 2005 оноос ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Азийн Спортын Сэтгүүлчдийн Холбооны /ASPU/ гүйцэтгэх зөвлөлийн гишүүн.

Эх сурвалж: МҮОХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж