Колумбын нүүрсний уурхай усанд автжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Колумбын нүүрсний уурхай усанд автжээ

Колумбын хойд хэсэг дэх нүүрсний нэгэн уурхай усанд автаж, есөн уурхайчин усанд боогдсон талаар тус улсын цагдаа нар өчигдөр мэдээлжээ. Өнгөрсөн лхагва гаригт үерт автсан Десесперо уурхайн уурхайчдыг аврахаар эрлийн багийнхан ажиллаж байгаа боловч амьд гарсан гэх найдвар улам багасч байгаа гэнэ. Эрлийн багийнхан уурхайчдын хэрэглэж байсан эд зүйлсээс өөр юм олоогүй аж. Шинжээчид уурхайн ойролцоох усан сан зад тавьснаас уурхай усанд автсан гэж таамаглаж байна. Уурхай усанд автахад уурхайчдаас ганцхан хүн л гарч чадсан гэнэ. Харин түүний ах дүү хоёр бусад уурхайчдын хамт алга болжээ. Колумбын геологийн судалгааны төвийн шинжээчдийн мэдээлснээр усанд автсан уурхай хууль бус үйл ажиллагаа явуулж байсан бололтой.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж