Эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг суллав

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг суллав

Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн 20 мянган хүн өнгөрсөн даваа гарагт Москвад жагссан. Энэ үеэр 250 хүнийг баривчилсан юм. Харин тэднийг өнгөрсөн мягмар гарагт сулласан тухай "BBC" агентлаг онцлов. Жагсаалыг зохион байгуулж буй Алексей Навалный "Бид тэмцлээ үргэлжлүүлнэ" хэмээн мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг ажигласан олон улсын шинжээчид "Санал хураалтад ноцтой зөрчил хэд, хэд гарсан" хэмээн шүүмжилж байгаа юм. Ямартай ч жагсаалыг зохион байгуулсан А.Навалный болон Сергей Удалцов нарыг 2000 рублиэр торгожээ.

Москвагаас гадна Санкт-Петербургт болсон жагсаалын үеэр 300 хүнийг баривчилсан байна. Тэднийг сулласан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн М.Прохоров хууль сахиулагчдын үйлдлийг буруушааж, "Уг нь харьцангуй тайван жагсаал болж байсан юм" хэмээн "Фэйсбүүк"-тээ бичжээ. Харин Оросын албаны төлөөлөгчид сонгуультай холбоотой ноцтой будилаан гараагүй гэж үзэж байгаа юм.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж