“Төрийн мэдээлэл”-ийн 20 жилийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл”-ийн 20 жилийг тэмдэглэнэ

УИХ-аас батлан гаргасан хууль, шийдвэрүүдийг нийтлэн олон нийтэд хүргэдэг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 20 жилийн ой тохиох гэж байна. Уг ойд зориулсан арга хэмжээнүүд ирэх даваа гаригт болох ажээ. Мөн өдрийн 12.00 цагт эмхэтгэлийн ойд зориулсан хэвлэлийн бага хурлыг Төрийн ордонд хийх бол дараа нь Парламентын түүхийн музейд эмхэтгэлийн түүхийг харуулсан тусгай булан нээх ёслолыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг үйл ажиллагаанд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл оролцох юм байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж